Home » » 17 настай охины бэлэг эрхтэн рүү гараа хийн хүчинджээ

17 настай охины бэлэг эрхтэн рүү гараа хийн хүчинджээ


Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт орших "Чеченийн БАМ" гэсэн нэрээр олонд нэрлэгддэг барак байшинд өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө  тун ноцтой  хэрэг гарчээ. Тус газар Хэнтий аймгийн Цаг­даагийн газрын хараа хяналтад байдаг  ч шагийн архи, биеэ үнэ­лэлт, хулгай дээрмийн хэрэг тогтмол гардаг төдийгүй хүн амины хэрэг ч цөөнгүй гарч байсан аж. Түүгээр үл барам Хэнтий аймгийн хорих ангиас суллагдсан энд тэндхийн "хүнд гарууд" байнга дайрч гардгаас гадна биеэ үнэлэгчдийн арми хүртэл бий болсон өөрөөр хэлбэл тун ёозгүй ийм нэг газар гэх.
 
Угаас гэмт хэргийн 80 хувь нь согтуугаар үйлдэгддэг хойно энэ удаа ч алгассангүй. Гэмт хэрэг гарсны дараах өглөө цагдаагийн ажилтнууд тахир дутуу хэрнээ хүний санаанд ором­гүй хэрэгт хол­богд­сон Т.Энх­төрийг баривчилжээ. Тэрээр хэдэн жилийн өмнө архи ууж яваад  хоёр хөл, өрөөсөн гараа тайруулж гуя бо­лоод өвдгөө хөлдөөж  хө­дөл­мөрийн чадварын­хаа 70-аас дээш хувийг алдаж тэргэнцэртэй хүн болжээ. Т.Энхтөр  группын хэдэн төгрөгөөрөө тэр хавийн архичдыг архидуулж, хооллож өөрөөр хэлбэл архидах орчинг нь бүрдүүлж өгдөг аж. Харин хар усны төлөө яахаас ч буцахаа байсан залуус “ачийг нь” хүүхэн авчирч өгч хариулдаг гэнэ. Хэрэг гарахын өмнөх үдэш Т.Энхтөр залууст хүүхэн авчрахыг шаардсан байна. Тэдэнд санаан зоргоор бэлэн хүүхэн олдоогүй тул найз охидуудаасаа тусламж хүсчээ. Нөгөө залуусын нэгнийх нь найз охин А 17 настай С-ийг гэр рүүгээ явж байхад тааралдаж ороолтыг нь булаан авч “Надтай хамт яваад ороолтоо ав” хэмээн Т.Энхтөрийнд ирсэн байна. Залуус архи аяга­лан охинд өгч  хохирогч С өгсөн архи болгоныг уусаар ухаан алдан унажээ. Түүнийг тасарч унасны дараа Т.Энхтөр хүчиндэж дараа нь охины бэлэг эрхтэн рүү тайруулсан гараа оруулж цус алдуулсан гэдгээ анхны мэдүүлгээрээ хүлээсэн байна.  Хохирогч охин архиа гарсны дараа чармай шалдан маш их цус алдсан байдалтай сэрж өвлийн хүйтэн шөнө шалдан нүцгэн мөлхсөөр цагдаагийн ажилтантай таарч амь аврагджээ. Түүнийг тэр даруй  эмнэлэгт аваачсан бөгөөд амьд гарсан хэдий ч сэтгэцдээ өөрчлөлттэй болсонд ар гэрийнхэн нь тун их гомдолтой байгаа аж. Хохирогчийн ар гэрийнхэн охиныг нь ганцхан Т.Энхтөр биш нөгөө залуус бүлэглэн хүчиндсэн байх гэсэн хардлага тээж яваагаа ч нуулгүй хэлжээ. Ядуурал, архидалт хүний араатан болгосон цөвүүн цаг аа гэж.

Г.Энхтуяа
Share this article :

Post a Comment